65 дугаар зүйл. Хувьчлалын тайлан

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

65 дугаар зүйл. Хувьчлалын тайлан

1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчилсан тухай бүр хувьчлалыг эрхлэн явуулсан этгээд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. Тайлан бичих загварыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Тайланд гэрээ, хөрөнгийн жагсаалтыг тус тус хавсаргана. Тайлан нь төрийн өмчийн тухай эд хөрөнгийг хувьчилсан тухай нотлох хуулийн үндсэн баримт бичиг бөгөөд түүнийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Баталсан тайланг зохих журмын дагуу архивт тусгай сан хөмрөг болгон шилжүүлнэ.

4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлагдсан тухай бүр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/ .

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.