75 дугаар зүйл. Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах
Орон нутгийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:
1/ энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4, 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө;
/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2/ төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжүүлсэн эд хөрөнгө;
3/ орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох ашгаар олж авсан эд хөрөнгө;
4/ хуульд заасан бусад үндэслэлээр бий болсон эд хөрөнгө.