81 дугаар зүйл. Орон нутгийн өмчийг хувьчлах

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

81 дугаар зүйл. Орон нутгийн өмчийг хувьчлах

1. Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

/Энэ хэсгийг 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .

2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл төрийн өмчийн хороонд захиалгаа өгч хувьчлах ажлыг хийлгэж болно.

3. Орон нутгийн өмчийн хувьчлалын орлогыг тухайн орон нутгийн төсөвт оруулна.

/Энэ хэсгийг 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/ .

Бусад зүйл

/Энэ бүлгийн дугаарт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.