23 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын тайлан

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын тайлан

1.Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгнө.

2.Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана:

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/төрийн бус байгууллагын хаяг;

2/үйл ажиллагааны тухай товч мэдээлэл;

3/жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар:

а/ хандивын;

б/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны;

в/ өвлүүлсэн эд хөрөнгө.

4/700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт;

5/удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг.

3.Төрийн бус байгууллагад өргөсөн хандивыг хэрхэн зарцуулсан тухай хандивлагчдад тайлагнах эсэхээ тэдгээртэй байгуулсан гэрээнд тусгана.

4.Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайланг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тус байгууллага нь 10-аас доошгүй жил хадгална.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Төрийн бус байгууллага албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивт баримтлах журмыг мөрдөнө.

/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.