141 дугаар зүйл. Төрийн далбааг дурсгах

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-06-05

1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд өөрийн албан тасалгаанд байрлуулсан төрийн далбааг төр, нийгмийн өмнө гавьяа байгуулсан иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулахаар хүндэтгэлтэйгээр гардуулан өгч болно.

/Дээрх 141 дүгээр зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгч болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.