24 дугаар зүйл. Төрийн ёслол, хүндэтгэлийн үед Төрийн бэлгэ тэмдгийг хэрэглэх
Монгол Улсын төр,засгийн тэргүүн нар гадаад оронд, гадаад орны төр, засгийн тэргүүн нар Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх, гадаад орноос Монгол Улсад суух элчин сайд итгэмжлэх жуух бичиг барих, түүнчлэн төрийн ёслол, хүндэтгэлийн бусад арга хэмжээний үед Төрийн сүлд, далбааг дээдлэн хэрэглэх, Төрийн дууллыг эгшиглүүлэх журмыг Монгол Улсын Төрийн ёслолын тухай хууль тогтоомжоор тодорхойлно.