6 дугаар зүйл. Төрийн сүлдийг байрлуулах

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Төрийн сүлдийг байрлуулах

1. Төрийн сүлдийг:

1/ Монгол Улсын Төрийн тамганд;

2/ Монгол Улсын хилийн багананд;

З/ Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хайрцаг дээр;

4/ Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны болон Төрийн ордны соёмбот танхим, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаанд;

5/ иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын хуралдааны байранд-хуралдааны хугацаанд;

6/ бүх шатны шүүхийн шүүх хуралдааны болон иргэдийн төрөлт, гэрлэлтийг бүртгэх танхимд;

7/ бүх шатны Засаг даргын албан тасалгаанд;

8/ Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын яам, Засгийн газрын агентлаг, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурал, Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч,консулын газрын хаягт; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн хурал, бүх шатны Засаг дарга, шүүх, прокурор, монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын хэвлэмэл хуудаст;

/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

10/ галт тэрэгний зүтгүүр, суудлын вагоны хажуу талд тус тус байрлуулна.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан танхим, өргөө, албан тасалгаанд байрлуулах Төрийн сүлдийг өнгөөр ялгасан байна.

З. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад газарт Төрийн сүлдийг байрлуулах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Монгол Улсын Төрийн туг, түүнийг үйлдэх, байрлуулах, хүндэтгэн залах

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.