12 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх /2022-04-22 нэмэлт өөрчлөлт оруулсан / /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх /2022-04-22 нэмэлт өөрчлөлт оруулсан / /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.1.холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай Засаг дарга, өөрийн нутаг дэвсгэр дэх тухайн засаг захиргааны нэгжид харьяалагдах байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсох, илтгэл сонсголыг хэлэлцэх;

12.1.2.дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэрийнхээ холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах;

12.1.3.холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдуулан Хурлын төлөөлөгчдөөс тавьсан асуулт, асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл зохих шийдвэр гаргах;

12.1.4.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж хянан шалгах бүрэн эрхээ Засаг дарга хангалтгүй хэрэгжүүлж байна гэж үзвэл түүнийг бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө огцруулах тухай саналыг Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг даргад тавих;

12.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

12.2.Энэ зүйлийн 12.1.1-д заасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсох, илтгэл сонсголыг хэлэлцэх болон 12.1.2-т заасан бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо Хурлын чөлөө цагт хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.