14 дугаар зүйл. Хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрх

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрх

14.1.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана.

14.2.Улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг дээд шатны улсын байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.