53 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт /Энэ зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
53.1.Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хийнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
53.2.Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тухайн асуудлыг хариуцсан хяналт шалгалтын байгууллагууд хамтран гүйцэтгэж болно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./