ТӨРИЙН ӨМЧӨӨС ОЛОН НИЙТИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төр, засаглал · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа дамжуулах, дахин дамжуулах техник, станц болон үндэсний радио, телевизийн архивыг төрийн өмчид хэвээр үлдээсүгэй

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас бусад Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар тодорхойлогдсон 5.248.189.587 төгрөгийн үндсэн, 272.873.442 төгрөгийн эргэлтийн, бүгд 5.521.063.029 төгрөгийн төрийн өмчийн эд хөрөнгийг шинээр байгуулагдах Олон нийтийн радио, телевизийн өмчлөлд шилжүүлсүгэй.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.