УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Төр, засаглал · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Нам өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөрөө Улс төрийн намын тухай хуультай нийцүүлэх арга хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор авах бөгөөд энэхүү өөрчлөлтөө 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ
2 дугаар зүйл. Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.