19 дугаар зүйл. Хэргийн материалтай танилцах

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Хэргийн материалтай танилцах

19.1.Цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний төрөл садан нь хэрэгсэхгүй болгосон хэргийн баримт сэлттэй танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахгүй баримт сэлтийн хуулбарыг авч болно. Ийнхүү авсан баримт сэлтийг тухайн хэрэгт холбогдолтой хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд харшаар ашиглахыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.