22 дугаар зүйл. Цол, шагналыг буцаан олгох
22.1.Цагаатгагдсан хэлмэгдэгчид хэлмэгдүүлсний улмаас хассан улсын алдар цол, одон, медаль, Засгийн газрын шагнал, цэргийн болон тусгай цолыг олгосон байгууллага нь уг хүнийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн буцаан олгоно.