6 дугаар зүйл. Гомдол гаргах

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Гомдол гаргах

6.1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг уг этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч, түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний орон нутгийн салбар гаргах эрхтэй.

6.2.Цагаатгуулах тухай гомдлыг дараахь байгууллагад гаргана:

6.2.1.улс төрийн хилс хэрэгт шүүх болон тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр ял шийтгүүлсэн хүмүүст холбогдох гомдлыг Улсын дээд шүүхэд;

6.2.2.улс төрийн хилс хэргээр ял шийтгэгдээгүй боловч баривчлагдан мөрдөгдсөн хүмүүст холбогдох гомдлыг Улсын ерөнхий прокурорын газарт;

6.2.3.улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэр /цаашид "захиргааны шийдвэр" гэх/-ээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан, эд хөрөнгөө хураалгасан хүмүүст холбогдох гомдлыг тухайн шийдвэр гаргасан байгууллагын оршин байсан буюу оршин байгаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд.

6.3.Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хууль, 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.