19 дугаар зүйл. Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шалгах шинжээчийн бүрэн эрх
19.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шалгах шинжээч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1.улсын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой газруудад саадгүй нэвтрэх;
19.1.2.улсын нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулах санал гаргах;
19.1.3.улсын нисэхийн анги, байгууллагын нислэгийн бэлтгэл, гүйцэтгэлд үнэлэлт өгөх;
19.1.4.улсын нисэхийн техникийн ашиглалтын горимд хяналт тавьж дүгнэлт гаргахад зөвлөмж өгөх;
19.1.5.улсын агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчлийн шалтгааныг үнэн зөв тогтоох, шаардлагатай мэдээ, судалгаа, бусад баримт бичгийг холбогдох этгээдээс шаардан гаргуулж авах.
БУСАД ЗҮЙЛ