4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.”аюул тулгарсан агаарын хөлөг” гэж агаарын хөлөг болон зорчигчдод аюул учирч, түүнийг нисэх баг өөрийн үйл ажиллагаагаар арилгаж чадахгүйд хүрсэн, эсхүл агаарын хөлөг холбоогүй буюу байрлал нь тодорхой бус болсон;

4.1.2.”аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг” гэж явгалалт, хөөрөлт, буулт, нислэгийн үед гэмтэж аргагүйдсэн буулт үйлдсэн, эсхүл бүрэн эвдэрсэн;

4.1.3.”улсын нисэх” гэж улсын агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхтэй холбогдсон цогцолбор ойлголтыг;

4.1.4.”улсын агаарын хөлөг” гэж цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлгийг;

4.1.5.”байлдааны агаарын хөлөг” гэж байлдаанд ашиглах зориулалтаар зэвсэг, галт хэрэгсэл, тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон агаарын хөлгийг.

4.2.Энэ хуульд заасан бусад нэр томъёог Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нэр томъёотой нэгэн адил утгаар ойлгоно. /Энэ хэсэгт "Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд" гэснийг "Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

УЛСЫН НИСЭХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.