6 дугаар зүйл. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын чиг үүрэг

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2023-07-07

6.1.Улсын нисэхийн үйл ажиллагаа цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын хяналтанд байна.

6.2.Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага энэ хуулийн хэрэгжилтэнд мэргэжлийн хяналт тавьж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.2.1.улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах арга хэмжээг зохион байгуулах;

6.2.2.улсын нисэхийн дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих;

6.2.3.тогтоосон орох, гарах цэгээс гадуур нэвтрэх агаарын хөлөгт зөвшөөрөл олгох. /Энэ заалтад "агаарын хаалгаас" гэснийг "орох, гарах цэгээс" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.