11 дугаар зүйл. Нөөцийн бараа, материалын чанар, аюулгүй байдалд тавих хяналт

УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2022-11-11

11.1.Нөөцийн бараа, материалын чанар, аюулгүй байдал, стандарт, хадгалалтын технологийн мөрдөлтөд холбогдох төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Улсын нөөцийн салбар, гэрээт хадгалагч нь нөөцийн бараа, материалын чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтын журмыг гаргаж мөрдөнө.

УЛСЫН НӨӨЦИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.