УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу "Иргэний цахим үнэмлэх олгох бэлтгэл ажлыг хангах", "Иргэний цахим үнэмлэхийг үе шаттайгаар олгох" арга хэмжээний хүрээнд Монгол Улсын иргэнийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасан тэмдэгтийн хураамжаас нэг удаа чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө. /2012-05-18 нэмэлт өөрчлөлт оруулсан /
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.