39 дугаар зүйл. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох, газрын хэвлийг олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
39.1.Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох, газрын хэвлийг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
39.1.1.иргэнд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шинээр олгоход нийслэлд 20 000 төгрөг, аймгийн төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 10 000 төгрөг, бусад суманд 6 000 төгрөг;
39.1.2.аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шинээр олгоход нийслэлд 70 000 төгрөг, аймгийн төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 20 000 төгрөг, бусад суманд 10 000 төгрөг;
39.1.3.иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд нийслэлд 20 000 төгрөг, аймгийн төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 10 000 төгрөг, бусад суманд 6 000 төгрөг;
39.1.4.аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд нийслэлд 70 000 төгрөг, аймгийн төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 20 000 төгрөг, бусад суманд 10 000 төгрөг;
39.1.5.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад иргэнээс 6 000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагаас 12 000 төгрөг;
39.1.6.газрын дуудлага худалдаа, төсөл шалгаруулах баримт бичиг хүлээн авахад 12 500 төгрөг;
39.1.7.геологийн судалгаа хийх зориулалтаар ашиглуулахаар газрын хэвлийг олгоход 70 000 төгрөг;
39.1.8.ашигт малтмал олборлоход зориулан газрын хэвлийг олгоход
1 000 000 төгрөг;
39.1.9.ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглуулахаар газрын хэвлийг олгоход 70 000 төгрөг;
39.1.10.Улсын Их Хурлаас гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулахаар шийдвэрлэж, зөвшөөрөл олгоход м2 тутамд 2 000 төгрөг; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.1.11.дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м2тутамд 500 төгрөг, аймагт м2тутамд 100 төгрөг;
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
39.1.12.газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээг Иргэний хуульд нийцүүлэн барьцаалсан тухай сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэхэд 10 000 төгрөг;
39.1.13.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, тоног төхөөрөмж байршуулах, үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газрын дор хадгалах, булах зөвшөөрөл олгоход 950 000 төгрөг.