45 дугаар зүйл. Тэмдэгтийн хураамжийн талаар гомдол гаргах
45.1.Иргэн, хуулийн этгээд нь тэмдэгтийн хураамжтай холбогдсон гомдлоо тэмдэгтийн хураамж төлснөөс хойш 14 хоногийн дотор эрх бүхий байгууллага болон шүүхэд гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.
45.2.Шүүхээс хураасан тэмдэгтийн хураамжийн талаар гарсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээд шатны шүүх нь хянан шийдвэрлэнэ.