УЛСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХАД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 3 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлУлсын хилийг хамтран шалгах явцад байгалийн нөлөөллөөс шалтгаалан газрын гадаргуу, усны гольдрил өөрчлөгдсөнөөс хилийн шугамын байршлыг тодотгох шаардлага гарсан тохиолдолд хил залгаа улстай хилийн дэглэмийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тогтоосон хилийн шугамыг уул шугамаас аль нэг тийш, 200 метр хүртэл зайд өөрчилж тухайн өөрчилсөн газар нутгийг адил чанарын газар нутгаар сольж зохицуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар тухай бүрд нь шийдвэрлэж, хил шалгах ажлын төгсгөлөөр нэгтгэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас илүү хэмжээний газар нутгийн зохицуулалтын асуудлыг Засгийн газар тухай бүрд нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
- 3 дугаар зүйлЭнэ хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.