30 дугаар зүйл. Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлчилгээнд тавих хяналт

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлчилгээнд тавих хяналт

30.1.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд улсын байцаагч хяналт тавина.

30.2.Улсын байцаагч Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.2.1.харилцаа холбооны болон радио долгионы тухай хууль тогтоомжийн биелэлт, тусгай зөвшөөрөл олголт, түүний хэрэгжилтийг хянан шалгах;

30.2.2.харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлд мөрдвөл зохих технологийн горим, тогтоосон стандарт, техникийн нөхцөл болон энэ хуульд заасан бусад шаардлагын биелэлтийг шалгах;

30.2.3.тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлсэн, бүртгэлгүйгээр радио давтамж ашигласан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох.

30.3.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

30.4.Зохицуулах хороо болон харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.