301 дугаар зүйл. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

301 дугаар зүйл. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

301.1.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудитыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

301.2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, эрх олгох журам, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх аргачлалыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга батална. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

301.3.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийлгэх захиргааны байгууллагын жагсаалтыг Засгийн газар батална.

301.4.Энэ хуулийн 301.3-т заасан жагсаалтад хамаарах байгууллага хоёр жил тутам харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлангаа харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж, тайланг олон нийтэд нээлттэй, ил тод байлгана. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

301.5."Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит" гэж тухайн байгууллагад ашиглаж байгаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, техникийн шийдэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь байгууллагын стратегийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлж, стандартад нийцэж байгаа эсэхийг хөндлөнгийн этгээдээс тогтоож, дүгнэлт, зөвлөмж гаргах хараат бус үйл ажиллагааг ойлгоно.

301.6.Төрийн аудитын байгууллагаас захиргааны байгууллагын үйл ажиллагаанд аудит хийхтэй холбогдсон харилцаанд энэ зүйл хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.