61 дугаар зүйл. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн талаарх салбар хоорондын үйл ажиллагаа /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
61.1.Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологи нэгдмэл бодлого, төлөвлөлттэй байна.
61.2.Дараахь байгууллага харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
61.2.1.төрийн захиргааны төв байгууллага, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байхгүй бол төрийн захиргааны байгууллага;
61.2.2.Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;
61.2.3.Шүүхийн ерөнхий зөвлөл;
61.2.4.Улсын ерөнхий прокурорын газар.
61.3.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага Засгийн газраар шийдвэрлүүлэх харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээний асуудлаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
61.4.Салбар хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх бодлого, төлөвлөлтийн асуудлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
61.5.Төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дараагийн жилийн эхний улиралд багтаан харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
61.6.Харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хэрэгжилтэд харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./