13 дугаар зүйл. Үрчлэгдсэн хүүхдийн иргэний харьяаллыг шийдвэрлэх
1.Гадаадын иргэн эхнэр, нөхрийн үрчлэн авсан Монгол Улсын харьяат 16 нас хүрээгүй хүүхэд Монгол Улсын харьяат хэвээр байна.
2.Хэрэв гадаадын иргэн, эхнэр, нөхөр нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах үед түүний иргэний харьяаллыг өөрчлөх хүсэлт гаргавал үрчлүүлж буй эцэг эхийн саналыг харгалзан тухайн хүүхдийн иргэний харьяаллыг шийдвэрлэж болно.
3.Гадаадын иргэн эхнэр, нөхрийн үрчлэн авсан Монгол Улсын харьяат 16 насанд хүрсэн хүүхдийг тэдний хүсэлтээр Монгол Улсын харьяатаас гарахыг зөвшөөрч болно.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫГ СЭРГЭЭН ТОГТООХ, ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛАА АЛДАХ