15 дугаар зүйл. Монгол Улсын иргэний харьяаллыг алдах үндэслэл
1.Дор дурьдсан үндэслэлээр Монгол Улсын иргэний харьяаллыг алдана:
1/энэ хуулийн 1З дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр;
2/эцэг, эхийн иргэний харьяалал өөрчлөгдсөнөөр;
3/өөрийн талаар хуурамч баримт бичиг, худал мэдээлэл бүрдүүлж Монгол Улсын харьяат болсон нь тогтоогдсоноор;
4/Монгол Улсын олон улсын гэрээнд болон энэ хуульд заасан бусад үндэслэлээр;
5/Монгол Улсын харьяатаас гарснаар.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан үндэслэлээр Монгол Улсын иргэний харьяаллыг алдах тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг Монгол Улсын харьяат болгосон шийдвэрээ хүчингүй болгоно.
ХҮҮХДИЙН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ ӨӨРЧЛӨГДӨХ