17 дугаар зүйл. Эцэг, эх хоёулаа буюу аль нэг нь Монгол Улсын харьяатаас гарах тохиолдолд тэдний хүүхдийг Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрөх

ХАРЬЯАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Эцэг, эх хоёулаа буюу аль нэг нь Монгол Улсын харьяатаас гарах тохиолдолд тэдний хүүхдийг Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрөх

Эцэг, эх нь хоёулаа буюу аль нэг нь Монгол Улсын харьяатаас гарах тохиолдолд эцэг, эхийн харилцан бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр тохиролцсоны үндсэн дээр гаргасан тэдний хүсэлтээр 16 нас хүрээгүй хүүхдийг нь Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрч болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.