5 дугаар зүйл. Иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг
1.Монгол Улсын иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг нь Монгол Улсын иргэний үнэмлэх, түүнийг авах хүртэл хугацаанд төрсний гэрчилгээ байна.
/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, харьяалалгүй эцэг эхээс төрсөн хүүхдэд олгосон төрсний гэрчилгээг зөвхөн түүний төрснийг нотлох баримт бичиг гэж үзнэ.
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БАЙХ, ХАРЬЯАТ БОЛОХ, ХАРЬЯАТААС ГАРАХ