15 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх

15.1. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага хяналт тавина. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2. Хилээр нэвтрүүлж байгаа химийн хорт болон аюултай бодисыг гаалийн байгууллага бүртгэж, мэдээг улирал тутам байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.3. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг Засгийн газар тогтооно.

15.4. Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.