18 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагаанд тавих хяналт
18.1.Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.2. Иргэд, төрийн бус байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаархи санал, хүсэлтээ холбогдох төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
18.З. Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавина.