2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, Зөвшөөрлийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль4, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль5, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль6, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль7, Гамшгаас хамгаалах тухай хууль8, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зэрэг эмийн, түүнчлэн цацраг идэвхт болон хүнсний зориулалттай химийн бодистой холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
2.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.