4 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисын ангилал
4.1.Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь:
4.1.1.хортой;
4.1.2. аюултай гэж тус тус ангилна.
4.2. Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Дээрх 4 дүгээр зүйлийг 2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/