12 дугаар зүйл. Конвенци, түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах

ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ · энэ зүйлийг 2011-10-28-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2011-10-28-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

12.1. Удирдан зохицуулах зөвлөл Конвенци, түүний хавсралтад орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, нэмэлт тайлбар хийх тухай саналаа боловсруулж 14 хоногийн дотор Засгийн газарт уламжлана.

12.2. Засгийн газар уг асуудлыг 30 хоногийн дотор хэлэлцээд холбогдох шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

12.3. Удирдан зохицуулах зөвлөл Конвенци, түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газарт уламжилна.

12.4. Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.

/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.