14 дугаар зүйл. Зөрчил илрүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах
14.1. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн буюу түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 20 хүртэл хувиар тооцож мөнгөн шагналыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.