2 дугаар зүйл. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж

ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж

2.1.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Амьтны аймгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Ан агнуурын тухай, Гаалийн тухай хууль, Генетик нөөцийн тухай, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.