4 дугаар зүйл. Конвенцийг хэрэгжүүлэх байгууллага

ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Конвенцийг хэрэгжүүлэх байгууллага

4.1.Конвенцийг хэрэгжүүлэх үүрэг бүхий, орон тооны бус Удирдан зохицуулах болон Шинжлэх ухааны зөвлөл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус ажиллана.

4.2.Удирдан зохицуулах болон Шинжлэх ухааны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх, зөвлөлийн ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.3.Удирдан зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн нь байгаль орчин, үйлдвэр, худалдаа, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, гааль, байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй байна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.