15 дугаар зүйл. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах ажлын санхүүжилт
15.1.Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах ажлыг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
15.1.1.хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө, нийслэл болон бүсийн хөгжлийн тулгуур төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, шинэ хороолол, бичил хорооллын төлөвлөгөө, тэдгээрийн суурь судалгааг улсын төсвөөс;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.2.аймаг, орон нутгийг хөгжүүлэх төсөл, аймгийн төв, нийслэл хот орчмын бүсийн дагуул хот, орон нутгийн зэрэглэлтэй хот болон тосгоны ерөнхий төлөвлөгөө, тэдгээрийн суурь судалгааг орон нутгийн төсвөөс.
15.2.Энэ хуульд заасан бусад баримт бичиг боловсруулах ажлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллага, иргэдээс санхүүжүүлж болно.
ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ
Хот төлөвлөлтийн үйл ажиллагааны зохицуулалт