17 дугаар зүйл. Олон нийтийн санал авах
17.1.Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана.
17.2.Хот, тосгоны захирагч нь хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ иргэд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн оновчтой саналыг авч хот төлөвлөлтөд тусгана.
17.3.Хот, тосгоны захирагч үндэсний агуулгыг илэрхийлсэн хэлбэр, дүр төрх, орчныг төлөвлөж хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./