23 дугаар зүйл. Хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах
23.1.Дараахь бүсэд хэрэгжүүлэх хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно:
23.1.1.түүх, соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд;
23.1.2.усны эх үүсвэр, усан сан бүхий газрын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд;
23.1.3. ашигт малтмалын орд бүхий бүсэд;
23.1.4.байгалийн болон гэнэтийн осолд өртөх өндөр магадлалтай бүсэд;
23.1.5.экологийн онцгой болон сүйрлийн бүсэд;
23.1.6.газар дээрх болон доорхи дэд бүтэц бүхий бүсэд.