12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл, түүний ангилал

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2022-12-09

12.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан дараах үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоно:

12.2.1.хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.2.ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.3.цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.4.цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.5.орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.6.ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.7.бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.8.бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.9.бохир ус татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.10.бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.11.ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээ;

12.2.12.хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.13.зөөврийн ус хангамжийн үйлчилгээ;

12.2.14.бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ.

12.3.Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХАНГАГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИЛЦАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.