2 дугаар зүйл. Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль тогтоомж
2.1.Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль тогтоомж нь Эрүүгийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/