4 дугаар зүйл. Нөхөх олговрын хэмжээ
4.1.Дараахь хохирогчид дор дурдсан хэмжээгээр төрөөс нэг удаа нөхөх олговор олгоно:
4.1.1.амь насаа алдсан иргэний ар гэрт тус бүр 50 сая төгрөгийн;
4.1.2.албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон төрийн тусгай албан хаагчид шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн зэргийг нь харгалзан тухайн албан хаагчийн албан тушаалын нэг сарын цалинг дор дурдсан хэмжээгээр өсгөж:
Д/д Гэмтлийн зэрэг Албан тушаалын нэг сарын цалинг өсгөх хэмжээ /дахинаар/ 1 Хүнд 36 2 Хүндэвтэр 12 3 Хөнгөн 3
4.1.3.эрүүл мэндээрээ хохирсон иргэнд шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн зэргийг нь харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дор дурдсан хэмжээгээр өсгөж:
Д/д Гэмтлийн зэрэг Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх хэмжээ /дахинаар/ 1 Хүнд 112 2 Хүндэвтэр 37 3 Хөнгөн 9
4.1.4.эд хөрөнгөд нь хохирол учирсан хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бодит хохирлын хэмжээгээр.
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.2.Энэ хуулийн 4.1.1-4.1.3-т заасан хохирогчийн нэхэмжилсэн эдийн бус хохиролд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлын хэмжээгээр нөхөх олговрыг олгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/