3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хувийн хамгаалалт" гэж хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд энэ хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулахыг;
3.1.2. ”бие хамгаалагч” гэж Зөвшөөрлийн тухай хууль болон энэ хуульд заасан журмын дагуу хувийн хамгаалалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх эрхтэй этгээдийг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.1.3."хувийн хамгаалалтын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийг;
3.1.4."үйлчлүүлэгч" гэж гэрээний үндсэн дээр хувийн хамгаалалт хийлгэж байгаа этгээдийг.