9 дугаар зүйл. Хувиргасан амьд организмыг гарган авах, үйлдвэрлэх

ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хувиргасан амьд организмыг гарган авах, үйлдвэрлэх

9.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хувиргасан амьд организмыг гарган авах, үйлдвэрлэх төслөө Үндэсний хороонд урьдчилан ирүүлж хэлэлцүүлнэ.

9.2.Үндэсний хороо төслийг хүлээн авч хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

9.2.1.төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын болон эрсдлийн үнэлгээ хийлгүүлэх шийдвэр гаргах;

9.2.2.тухайн төслийг хэрэгжүүлэхээс татгалзах.

9.3.Энэ хуулийн 9.2.1-д заасан шийдвэр гарсан бол иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.1-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу эрсдлийн үнэлгээ хийлгэн холбогдох тайланг Үндэсний хороонд ирүүлнэ.

9.4.Үндэсний хороо энэ хуулийн 9.3-т заасан тайланг хэлэлцэн хувиргасан амьд организмыг ашиглах, үйлдвэрлэх эсэх талаар дүгнэлт гаргана.

9.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хувиргасан амьд организмыг гарган авах төслийг зөвхөн битүү систем ашиглан хэрэгжүүлнэ.

9.6.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглан хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах тохиолдолд Генетик нөөцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлнө. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.