1.Танхимын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Монгол Улсын олон улсын гэрээнд танхимын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.