1.Монголын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим хэрэгжүүлнэ.
2.Үндэсний танхим нь танхимын нийтлэг зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараахь тодорхой бүрэн эрхтэй байна:
1/төрийн эдийн засаг, нийгмийн бодлогыг тодорхойлоход санал дүгнэлт оруулах, түүний дотоод, гадаадад тайлбарлан таниулах, хэрэгжилтэд нь тус дэмжлэг үзүүлэх;
2/худалдаа, үйлдвэрийнхний нийтлэг эрх ашгийг төрийн эрх барих болон гүйцэтгэх дээд байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчин бүрдүүлэх үүднээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал оруулах;
3/энэ хуульд өөрөөр заагаагүй бол экспортын барааны гарал, үүслийг гэрчлэх;
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4/хуульд зааснаар дэргэдээ гадаад худалдааны арбитр байгуулан ажиллуулах;
5/экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадлагаа гаргах;
6/давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан бараа нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжих бараа бол түүний гарал үүслийг биржийн тодорхойлолтыг үндэслэн гэрчилнэ.
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/