1.Үндэсний танхимыг Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу аймаг, нийслэлийн, аймаг дундын танхим, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэйгээр үүсгэн байгуулна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Аймаг, нийслэлийн, аймаг дундын танхимыг 5О-иас доошгүй аж ахуйн нэгж, байгууллага Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу үүсгэн байгуулж болно.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.Үүсгэн байгуулагчид бүх гишүүний хурлаа хийж, дүрмээ батална.
4.Танхимд иргэн элсэж болно.