1 дугаар зүйл. Хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөж албан тушаалын сул орон тоо гарсан бол тухайн албан тушаалд төрийн албан хаагчийг шинээр томилох тохиолдолд 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан дор дурдсан хуулиудыг дагаж мөрдөнө:

ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

1 дугаар зүйл. Хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөж албан тушаалын сул орон тоо гарсан бол тухайн албан тушаалд төрийн албан хаагчийг шинээр томилох тохиолдолд 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан дор дурдсан хуулиудыг дагаж мөрдөнө:

1/ Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай; 2Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай; 3/Архивын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 4/Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай; 5/ Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 6/Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 7/Монгол Улсын татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 8/Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 9/Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 10/Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 11/Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай; 12/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; 13/Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 14/Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 15/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.